Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Бүтээн байгуулалтБүтээмж, чанарын дугуйлангууд шинийг санаачлан ажиллаж байна
access_time
2020-07-01
label
Бүтээн байгуулалт
Үйлдвэр
Автотээврийн цехийн бүтээмж, чанарын дугуйлангуудын оны эхний хагас жилийн төслийн хамгаалалт боллоо. Х.Болдбаатар ахлагчтай “Гавшгай” бүтээмж чанарын дугуйлан Сайн саналын системийн бүртгэлийн цэг байгуулан, компьютерийн бүрэн хэрэгслийг сүлжээний утастай холбосноор саналын тоо нэмэгджээ. Мөн TLT-440 маркийн цахилгаан шингэн өргүүрийн канатан дамжуулгын шкивыг сталь-45 маркийн төмрөөр орлуулан хийсэн байна.Түүнээс гадна Н.Ариунболд ахлагчтай Потенциал БЧД төрөл бүрийн автомашины резинин дугуйг хадгалах зориулалтын тавиур хийж, зай талбай хэмнэжээ. Агуулахад зориулалтын тавиургүйгээс обудгүй шинэ дугуй хадгалахдаа давхарлан хураадаг байсан аж.
Т.Батчулуун
Сэтгэгдэл үлдээх