Мэдээ мэдээлэл

“АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын газрын тендерийн үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд болон худалдан авах ажиллагааны А3 сертификатын эрх шинээр авах, хугацааг сунгуулах 40 ажилтанд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг” сэдэвт сургалтыг 2020 оны 08 дугаар сарын 12, 14-ний өдрүүдэд Орхон аймаг дахь Цагдаагийн газартай хамтран зохион байгуулав. Тус сургалтыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Цэнд-Аюуш, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Түмэндэмбэрэл, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан байцаагч, цагдаагийн хошууч Т.Хатанбаатар нар удирдан явууллаа.

Сэтгэгдэл үлдээх