Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагаа“АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД БАЙХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн дарга, орлогч дарга нарт болон Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Хуулийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэлтэс, Хөрөнгө оруулалтын төлөвлөлт мониторингийн хэлтсийн нийт 131 ажилтанд “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” сэдэвт сургалтыг Авлигатай тэмцэх газартай хамтран 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Тэрбиш, ажилтан, комиссар Б.Ганхуяг, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Түмэндэмбэрэл, Орхон аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ч.Сэлэнгэ, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагааг удирдан явууллаа.
Сэтгэгдэл үлдээх