Мэдээ мэдээлэл

“АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ОНЛАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Худалдан авах ажиллагааны хэлтэс, Хөрөнгө оруулалт төлөвлөлт мониторингийн хэлтэс, Хуулийн хэлтсийн нийт 48 ажилтанд “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цахим/ ZOOM meeting платформ/ хэлбэрээр сургалтыг зохион байгуулав. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Сүрэнжав, ажилтан, комиссар Д.Балдандорж, ажилтан, комиссар Б.Ганхуяг нар сургалтын үйл ажиллагааг удирдан явууллаа.

Сэтгэгдэл үлдээх