Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН АВЛИГЫН ЭСРЭГ ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т заасан “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд төрийн байгууллагуудын албан хаагчдыг авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалтнуудад 180 минутын цахим сургалтыг зохион байгуулав. Тус сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Худалдан авах ажиллагааны хэлтэс, Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мониторингийн хэлтсийн нийт 28 ажилтан хамрагдав.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх