Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН АВЛИГЫН ЭСРЭГ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
access_time
2022-04-15
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т заасан “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд төрийн байгууллагуудын албан хаагчдыг авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрийн өмчит компанийн шинээр томилогдсон албан тушаалтнуудад 180 минутын цахим сургалтыг зохион байгуулав. Тус сургалтад үйлдвэрийн газарт шинээр томилогдсон албан тушаалтнууд хамрагдав.
Сэтгэгдэл үлдээх