Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАЛТ, ДОТООД ХЯНАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Авлигын шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, таслан зогсооход чиглэсэн чадавхыг нэмэгдүүлэх, авлигын эрсдэлийг оновчтой тодорхойлж, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдлэгийг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төсөв, санхүү, худалдан авалт, дотоод хяналтын асуудал хариуцсан ажилтнуудад 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр цахим сургалтыг зохион байгуулав. Тус сургалтад үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэс, Ажил, үйлчилгээ худалдан авах хэлтэс, Хуулийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс, Эдийн засгийн хэлтэс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс болон бүтцийн нэгжүүдийн хүний нөөцийн мэргэжилтнүүд нийт 134 ажилтан сургалтад хамрагдав.
Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, ажилтан, комиссар Т.Сүрэнжав, ажилтан, комиссар С.Амартүвшин, Засаглал судлалын хүрээлэнгийн судлаач, багш Ш.Зулцэцэг нар сургалтын үйл ажиллагааг удирдан явуулав.
Сэтгэгдэл үлдээх