Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааНийтийн албанд томилогдох 352 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
access_time
2022-10-18
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 352 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 225 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 127 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 57 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Сэтгэгдэл үлдээх