Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааНалайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяад албан зөвлөмж хүргүүлэв
Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу нийгмийн сүлжээнд түгсэн “Налайх дүүргийн ИТХ-ын ажлын алба төсвийн мөнгөөр гадаад улсад тансаглаж байна” гэх мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулав.
Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын даргын захирамжаар ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад 29 хүнийг хамруулахаар шийдвэрлэж, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахдаа аяллын хөтөлбөрийг “туршлага судлах” гэж өөрчлөн баталж, улмаар дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор ИТХ-ын даргын урсгал зардлаас 85.000.000 төгрөгийг зарцуулсан байна.
Хянан шалгалтаар төсвийн ангилал, зардлыг оновчтой тодорхойлж төсөвлөн зарцуулаагүй, АТГ-аас өмнө хүргүүлсэн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй, ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, Ёс зүйн хорооны үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нөхцөл байдлууд илэрсэн.
Цаашид авлигын гэмт хэрэг, зөрчил үүсгэхгүй, албан тушаалтнуудын ёс зүйн зөрчил, дутагдал гаргахгүй байх, төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хөрөнгийг үр ашигтай төсөвлөн зарцуулж байх чиглэлээр албан зөвлөмжийг Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяад хүргүүллээ. Түүнчлэн зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээг авч, биелэлт, үр дүнгийн талаар Авлигатай тэмцэх газарт эргэн тогтоосон хугацаанд хариу мэдэгдэхийг зөвлөв.
Сэтгэгдэл үлдээх