Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааХэвлэл, мэдээллийн хэрэгсэлд болон нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн зарим мэдээллийн мөрөөр ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд “Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”, “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг тус тус хянан үзэж дүн шинжилгээ хийв.
Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Төв аймгийн Сэргэлэн сум, Сэлэнгэ аймгийн хоёрдугаар сургууль, “Цахим эрүүл мэнд-2” төсөл зэрэг байгууллагын албан тушаалтнуудад хамаарах төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг хянан шалгалаа.
Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд болон нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн зарим мэдээллийн мөрөөр холбогдох албан тушаалтнаас тайлбар тодруулга авах ажлыг гүйцэтгэж байна. Үүнд Хавдар судлалын үндэсний төвд иргэдийн дараалал үүссэн, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас сүү, еэвэн, гоо сайхны тос авах 2.2 тэрбум төгрөгийн тендерийг зарласан зэрэг мэдээллийн мөрөөр ажиллав.
Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд 3046 албан тушаалтанд сургалт зохион байгууллаа.
Сэтгэгдэл үлдээх