Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааАвлигын эсрэг сургалтад 845 иргэн, албан тушаалтныг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 3 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Монголын төмөр зам” ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Кино урлагийг дэмжих сан зэрэг байгууллагад шударга байдлын үнэлгээг сайжруулах, ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хянах чиглэлээр тус тус ажиллалаа.
Гадаадын зээл, тусламжийн санхүүжилттэй төслүүдийн нэгдсэн төлөвлөлт, бүртгэл, хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайланг олон нийтэд ил тод болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, ашигт малтмал, газрын тосны салбарт хэрэгжиж буй гадаадын зээл, тусламжийн санхүүжилттэй төслүүдийн нэгдсэн төлөвлөлт, бүртгэл, хэрэгжилт, зарцуулалт, үр дүн, ил тод байдалд дүн шинжилгээ хийв.
Авлигын эсрэг сургалтад 854 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл үлдээх