Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагаа47,2 мянган албан тушаалтны 2023 оны ХОМ-ийг цахим системд байршууллаа
access_time
2024-07-02
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “дараах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан цахим мэдээллийн сүлжээнд байршуулна”, 14.3-т “энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдах ба иргэд мэдээлэл авах боломжийг хангана” гэж заасны дагуу мэдүүлгээ шинэчлэн гаргасан 47,2 мянган албан тушаалтны 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг (2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн гаргасан)-ийг тус газрын Мэдүүлгийн ил тод байдлын цахим системд уламжлал ёсоор нээлттэй байршууллаа.
Мэдүүлгийн ил тод байдлын цахим системд доорх холбоосоор хандаж мэдүүлэгтэй танилцана уу.
Сэтгэгдэл үлдээх