Мэдээ мэдээлэл

Авлигын эсрэг сургалтад 342 иргэн, албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрүүл мэндийн даатгалын сан, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг байгууллагатай хамтран ажиллав.

Төрийн байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан дүрэм, журмыг хянах чиг үүргийн хүрээнд “Зээлийн батлан даалтын сангийн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”, Эрүүл мэндийн сайдын “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”, Соёлын сайдын баталсан “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журам” зэргийг тус тус хянан үзэж, холбогдох зөвлөмжийг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 342 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Сэтгэгдэл үлдээх