Мэдээ мэдээлэл

“Шударга ёс" сэтгүүлд нийтлүүлэх эрдэм шинжилгээний бүтээл хүлээн авах тухай

Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, шударга ёсыг тогтоох чиглэлээр иргэд, олон нийтийн авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд эрхлэн гаргадаг “Шударга ёс” сэтгүүлийн 2025 оны эхний дугаарт эрдэмтэн, судлаач та бүхнийг эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Тус сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь “Шударга ёс” онол, практик, арга зүйн сэтгүүлийг эрхлэн гаргах журмын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байвал зохино.

Жич: Бүтээлийг 2025 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл shudargayos@iaac.mn цахим хаягаар хүлээн авна.

ЭНД ДАРЖ журамтай танилцана уу.

Сэтгэгдэл үлдээх