Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааТөрийн зарим байгууллагын үйл ажиллагаанд тандалт судалгаа хийв
access_time
2025-07-09
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Ашигт малтмал, газрын тосны газар, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн зэрэг байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлэв.
Говь-Алтай, Орхон аймгийн болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол банк зэрэг төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, хүнд суртал, чирэгдэл, худалдан авах ажиллагаа, шилэн данс, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд тандалт судалгааг хийлээ.
Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 294 албан тушаалтныг хамруулав.
Сэтгэгдэл үлдээх